サインバイノー(こんにちは)!日本で最大級のモンゴル文化祭ハワリンバヤル(春祭り)は、おかげさまで今年で19回目を迎えます。
これまで、ハワリンバヤルを続けてきて下さった在日モンゴル留学生会の先輩方、毎年実行委員としてサポートしてくださるモンゴルを大好きな日本人の方々、ご協力や寄付を頂いている数多くの団体の皆様に、在日モンゴル留学生会より皆様に心より感謝申し上げます。
「ハワリンバヤル2019」のテーマは,「モンゴルの宝物マザーライ」。そして、「守ろうモンゴルにしかいない動物たち」を副テーマといたしました。地球温暖化の影響による気候変動や砂漠化は、野生動物たちは多く死亡し地球温暖化の一部のの絶滅危機の一因となっています。今回は、この問題の影響を受け絶滅の危機にあるモンゴルにしか生息しないゴビ熊「マザーライ」を、知っていただく機会になればと思っています。
私たちは、ハワリンバヤルを通してモンゴル文化などを日本の皆様に紹介し、両国の友好関係に少しでも貢献できる場を提供することを目指しております。お越し頂いた皆様に2日間の春祭りが良い出会いの場になり、モンゴルをもっと知りたいと思うきっかけになれば大変嬉しいです。
在日モンゴル留学生会 副会長
ハワリンバヤル2019実行委員長
バヤルサイハン トゥブシントゥグス
“ХАВРЫН БАЯР 2019” НААДАМД ТАВТАЙ МОРИЛНО УУ!
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Япон дахь хамгийн том Монгол орныг сурталчилан танилцуулах баяр болох Хаврын баяр маань энэ жил 19 дахь удаагаа зохиогдох гэж байна.
Өнөөг хүртэл энэхүү баярыг зохион байгуулахад гар бие оролцож ирсэн ЯМОХ– ны үе үеийн гишүүд болон жил бүр Зохион Байгуулах Хорооны гишүүн болж тусалж дэмжиж ирсэн Монголд элэгтэй Япончууд, мөн зохион байгуулалтад хамтран ажиллахын сацуу хандив туслалцаа үзүүлж ирсэн нийт байгууллага хамт олонд энэ жилийн ЯМОХ– ны УЗ-ийн гишүүд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
Хаврын баяр 2019 маань энэ жил “Монголын үнэт эрдэнэ Мазаалай”сэдэвтэйгээр зохиогдох болсон билээ. Дэд сэдэв нь “Монголд байдаг нэн ховор амьтдыг хамгаалцгаая”юм. Сүүлийн жилүүд дэлхийн дулаарал болон түүнээс хамаарч цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт бий болж ан амьтад олноор үрэгдэх болсон билээ. Үүнээс үүдэн Монголд байдаг нэн ховордсон амьтны төлөөлөл болох мазаалайг онцолж хийхээр болсон юм.
ЗБХ нь, Хаврын баяраар дамжуулан Монгол орны соёлыг Японы ард түмэнд танилцуулж хоёр улсын найрамдалт харилцаанд бага ч болов хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэн энэхүү баяраар нүдээ баясгаж сонороо мялаахын сацуу Монгол орныг улам танин мэдэхэд хөтөлж чадвал бидний зорилго биеллээ олж буй нь тэр юм.
Япон дахь Монгол Оюутны Холбооны Дэд Тэргүүн
“Хаврын баяр 2019” ЗБХ– ны дарга
Баярсайханы Түвшинтөгс
Leave A Reply