ЗАР !! Хаврын Баяр 2008-ын хамт олондоо Хаврын Баяр 2008 маань та бүхний маань хүч хөдөл...
Киви Японд Сүүлийн үед хүчээ авч байгаа охидын "Киви" ...
Зохион байгуулагч, дэмжигчид.
Ерөнхий зохион байгуулагч: Япон дахь Монгол Оюутны Холбоо, Хаврын баяр 2008-г зохион байгуулах хороо
Дэмжигчид: Япон улсын Гадаад Хэргийн Яам, Монгол улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яам, Токио хотын Нэрима дүүрэг
Ивээн тэтгэгч: H.I.S
Хамтран зохион байгуулагчид: "Хөх тэнгэр" нийгэмлэг, Ab'Z Factory, Heartland,GNC,Lion's Club MD Монголтой харьцах зөвлөл, Мarugen, Үүлэн бор, "Монгол бөх" клуб , Зүүн хойт Азийн нийгэмлэг TAK, Нинжин, Итабаши Монголын өнчин хүүдүүдэд туслах нийгэмлэг, Күвата хууль зүйн товчоо, V-Cast, Yuho Shoin, Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний төв, Монголын байгаль орчны мэдээллийн төв, Нэрима дүүргийн худалдаачдын нэгдсэн холбоо, "Найрамдал" нийгэмлэг, Тахь ЖАПАН, Gaianet, Канагава мужийн Урчуудын Нийгэмлэг, Олон Улсын Орчин Үеийн Урчуудын Нийгэмлэг, Дусал.нэт
Сурталчилгаа:
【モンゴルマンが往く】期間限定!モンゴル現地レポート 旅ブロ
【モンゴル特集】この夏はH.I.S.でモンゴルへ行こう!
日本初上陸!!モンゴル体操
Урилга
"Хаврын баяр-2008" маань 2008 оны 5 сарын 4, 5-ны өдөр Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд та бүхэн хүрэлцэн ирж, сайхан баярлаарай.
Дэмжлэг, хамтран ажиллах
Хаврын баяр маань олон хүний дэмжлэг, гар биений оролцоотойгоор зохион байгуулагдаж, хөх тэнгэрийн орон, хөдөө талын үзэсгэлэн болсон Монгол нутгийг минь сурталчилж байдаг билээ. Тэр хэрээрээ хөрөнгө мөнгө, хүн хүчний хүрэлцээ дутмаг байдаг. Халуун сэтгэл, хийх хүсэлдээ автагдсан хэдэн оюутан залууст энэ бүхнийг амжуулна гэдэг хүндхэн даваа болдог. Тиймээс элгэн садан та бүхэндээ хандан энэхүү хүсэлтийг гаргаж байгаа юм. Бидэндээ тусалж дэмжиж, хамтран ажиллаач гэж чин сэтгэлээсээ хүсье.
1. "Хаврын баяр-2008"-д санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлнэ үү? Үүнд: Хувь хүн болон албан байгууллагаараа хандив өгөх
2. Танай байгууллага, компани баярыг маань ивээн тэтгэж тус болно уу?
3. Та гэр бүл, найз нөхдийн хамт баярт маань ирж өөрийн биеэр тусалж, хамтран ажиллана уу?
4. Өөрийн компани, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар "баяр"-ын сэтгүүл дээр сурталчилгаа хийлгүүлэх боломжтой
5. Баярын талбайд асар түрээсэлж, үйл ажиллагаа явуулах
гэх мэтийн олон янзын тусыг та бидэнд үзүүлж чадна. Хэрэв таны цаг зав боломж тань болбол бидэнтэй дараах цахим хаягаар холбоо бариарай.
Холбоо барих: harumatsuri-owner@yahoogroups.jp, harumatsuri2008@gmail.com
Мөн та бидэнд хандив өгөхийг хүсвэл доорх данс руу шилжүүлээрэй.
Банк: Mitsubishi Tokyo UFJ, Koganei branch(223)
Дансны дугаар: 1010567,
Дансны нэр: Хаврын баяр (Англиар)
Бид таныг дэмжинэ байх гэж итгэж байна. Танд сайн сайхныг хүсье.
Япон дахь Монгол Оюутны Холбоо