これまで、ご協力や寄付を頂いている数多くの団体のみなさま、毎年実行委員としてサポートしてくださるモンゴルを大好きな日本人の方々、そしてこれまでハワリンバヤルを続けてきて下さった在日モンゴル留学生会の先輩方に、在日モンゴル留学生会一同、心より感謝申し上げます。
「ハワリンバヤル2018」のテーマは、「可能性を秘めた若いモンゴル」。そして、「大好きな日本に抱いた夢」を副テーマと致しました。昔ながらの遊牧文化を誇る大草原の国モンゴル。その文化や人々の生活様式は、日本からみると不思議に思うことも多いかもしれません。しかし、そのような独特の文化を持つモンゴルも、民主化から26年を経て、急速に発展しつつあります。人口の7割は40歳以下で、さまざまな可能性を秘めた若い国でもあります。
私たちは、ハワリンバヤルを通じてモンゴル文化を日本の皆様に紹介し、両国の友好関係に少しでも貢献できる異文化交流の場を提供することを目指しております。お越し頂いたみなさまに2日間の春祭りを楽しんで頂き、モンゴルをもっと知りたいと思うきっかけになれば幸いです。
在日モンゴル留学生会・副会長
ハワリンバヤル2018実行委員長
バトトラガ サインブヤン
“ХАВРЫН БАЯР 2018” НААДАМД ТАВТАЙ МОРИЛНО УУ!
Cайн байцгаана уу? Япон дахь хамгийн том Монгол орныг танилцуулах баяр болох Хаврын Баяр маань энэ жил 18 дахь удаагаа зохиогдох гэж байна.
Өнөөг хүртэл тус баярыг зохион байгуулахад биечлэн оролцож ирсэн Япон дахь Монгол Оюутны Холбооны (ЯМОХ) үе үеийн идэвхитэн гишүүд болон жил бүр Зохион Байгуулах Хорооны гишүүн болж туслаж дэмжиж ирсэн Монголд элэгтэй Япончууд, мөн баярын зохион байгуулалтанд хамтран ажиллахын сацуу хандив нэмэр оруулж ирсэн нийт байгууллага хамт олонд ЯМОХ-ны УЗ-ын гишүүд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэе.
Хаврын Баяр 2018 маань энэ жил“Боломж дүүрэн залуу Монгол”сэдэвтэйгээр зохиогдох болсон билээ. Дэд сэдэв нь“Японд тээсэн мөрөөдөл”юм. Өнө эртнээс нүүдэлчин соёлын өлгий болж ирсэн тал нутгийн Монгол орон, түүний соёл болоод хүн зоны аж амьдралыг гайхан сонирхдог Япон хүмүүс олон гэдэгт эргэлзэхгүй байна. Тэрхүү өвөрмөц сэтгэгдлийг төрүүлдэг Монгол улс нь ардчилсан улс болсоноос хойш 28 жил, хүн амын 70 гаруй хувь нь 40 хүртэлх насны эрчимтэй хөгжиж буй сонирхол татам агаад олон талын боломж, ирээдүй гэрэлтсэн залуу улс юм.
ЗБХ нь, Хаврын Баяраар дамжуулан Монгол соёлыг Японы ард түмэнд танилцуулж, хоёр улсын найрамдалт харилцаанд бага ч болов хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэн 2 өдрийн уг баяраар нүдээ баясгаж сонороо мялаахын сацуу Монгол орныг улам гүнзгий танин мэдэхэд тань хөтлөж чадвал бидний хүсэл биялэх нь тэр ээ.
Япон дахь Монгол Оюутны Холбооны Дэд Тэргүүн
“Хаврын Баяр 2018” ЗБХ-ны дарга
Баттулга овогтой Сайнбуян