• 080-4710-3514
  • info@yamoh.org

ハワリンバヤルとは

Хаврын Баяр нь гадаад улсад болдог хамгийн том Монгол наадам билээ. Тус наадмын үеэр Япон улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Монголчууд маань нэгэн дор хуран цугларч, 2 өдөрт Монгол Япон нийлсэн 50000 орчим зочид гийчид ирж сонирхдог. Арлын Япон оронд Монгол соёлоо таниулж, Монгол Япон хоёр орны олон талт харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилготой энэхүү наадмын үеэр язгуур урлагийн тоглолт, Монгол Япон хувцасны шоу болж, Монголоос уригдан ирсэн хамтлаг дуучид ая дуугаа өргөдөг уламжлалтай.

Талбай дээр Монгол гэр болон асрууд баригдаж Монгол бичиг, үндэсний тоглоом наадгай, Морин хуур зэрэг олны сонирхлыг татсан үйл ажиллагаа, Монгол хоол, бараа бүтээгдэхүүний худалдаа явагддаг. Баярын үеэр болох Монгол бөхийн барилдаанд Японы мэргэжлийн Сумод амжилт гаргаж яваа Монгол Сумочид хүрэлцэн ирж, цугласан олны баяр дээр баяр нэмдэг билээ.
Oюутан залуус жил бүрийн Хаврын Баяртаа зориулан тодорхой нэгэн сэдвийг сонгож, Монгол судлаач эрдэмтдийн семинар, фото зургийн уралдаан зэргийг зохион байгуулдаг.

Мөн Баярын үеэр хандивын үйл ажиллагаа явуулж, Монголын алслагдсан сургуулиудад сурах бичиг хандивлах, Японы байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах гэх мэт нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд зарцуулдаг.

ハワリンバヤルはモンゴル語で春祭りと言う意味です。モンゴルからの留学生と日
本人のサポーターの方々が協力して運営する祭りで、モンゴル国とその文化、芸術
を紹介し、日本とモンゴルの友好関係を深めることを目的とします。

毎年ゴールデンウィークの時期に、練馬区の光が丘公園で開催されるこの祭りは、日本における最大級のモンゴル祭りへと成長しています。
文化と芸術を体験するプログラムに加え、毎年のハワリンバヤルでは特定のテーマが選ばれ、そのテーマに沿ったイベントやモンゴルに関する研究をされている先生方による講演会が開かれます。

ハワリンバヤルでは、祭りを通して少しでも社会に貢献しようとし、祭りの会場でチャリティー活動を行い、モンゴルの地方の学校に教科書を送ることや日本では被災地の応援に寄付しています。
又、この祭りには日本の大相撲で活躍されている白鵬関、日馬富士関、鶴竜関な
どの力士の皆様が来場し、華やかに場を盛り上げて頂く予定です。