• 080-4710-3514
  • info@yamoh.org

〜先輩が語る〜先輩と後輩の交流セミナー(ハワリンバヤル2018)

〜先輩が語る〜先輩と後輩の交流セミナー(ハワリンバヤル2018)

日本における最大級のモンゴル祭りであるハワリンバヤル2018の2日目である5月5日に、〜先輩が語る〜 先輩と後輩の交流セミナーが開催されます。

日本で活躍している3人のモンゴル出身の先輩方を招き、現役留学生や日本人に向けた、講演と交流会を開催します。3人のゲストがそれぞれ現在の業務内容や大学時代の思い出、現役生に伝えたいことなどを思い思いの言葉で語り掛けます。生きた経験から、一方的に話すではなく、参加者にも気軽に話し合えるようなオープンな場を持ちたいと考えています。先輩のお話を直接聞くことにより、留学目的の確認と明確化、学習意欲の刺激と動機づけに繋がれば幸いです。
また、平和の世紀・開かれた社会・グローバルでフラット化された地球を生きる我々にとって、市民レベルでの更なる相互理解が重要だと考えています。当イベントを通して、一人でも多くの日本の方がモンゴルを新鮮な目で再発見し、もっと知りたいと思っていただけましたら幸いです。モンゴル祭りを楽しみながら、モンゴル人によるセミナーに参加し、モンゴル人との交流をもっと深めましょう。どうぞ皆さん、奮ってご参加ください。

開催場所:練馬区 光が丘図書館 2階視聴覚室

開場時間:5月5日(土)12時30分

 

“Сенпай нар маань ярьж байна” чин сэтгэлийн уулзалт ярилцлага 5 сарын 5 буюу Хаврын баярын 2 дахь өдөр болох гэж байна. Энэ уулзалт нь Япон улсад сурч, ажиллаж байгаа оюутан залуусд урам өгөх, тэднийг уулзуулах зорилготой. Зочдоор Мягмарын Ариунтуяа, Сугимура Эрдэнэхатан, Намсрайн Баянмөнх нар оролцоно. Нийгмийн ухааны доктор Ариунтуяа эгч нь Waseda их сургуулийн бүс нутгуудын судалгааны судлаач багш ба хувийн зардлаар Япон улсад ирж суралцан Mitsumoto bank, Fuji Xerox, Open Society Foundation, Sumitomo Life Insurance Company-уудаас тус тус тэтгэлэг авч байсан ба Japan Science Society –аас судалгааны тэтгэлэг хүртэж байсан анхны Монгол хүн юм. Дараагийн зочин Эрдэнэхатан ахын өнөөгийн албан тушаал нь Шизүока мужийн Засаг даргийн тамгийн газрын Гадаад харилцааны хэлтэс Зөвлөх дарга ба Япон улсын албан ёсны төрийн ажилтан болсон анхны Монгол хүн юм. 3 дахь зочин болох Баянмөнх ах нь Японы 本間組株式会社-д барилгын гүйцэтгэл хяналтын инженер(建築施工管理技士)-ээр ажиллаж байсан ба одоогоор тус компанид бүтээцийн инженерээр(構造設計者) дэвшин ажиллаж байна. Басхүү Япон улсын барилгын инженерийн тэргүүн зэргийг авсан анхны Монгол хүн юм.
Хаврын баяр гэж оюутан таны хувьд ямар баяр вэ? Мэдээж, удаан уулзаагүй найз нөхдөөрөө цуглаж хамтдаа Монгол үндэсний хоолоо амтархан зооглох боломж. Түүнчлэн Монгол соёл уламжлал, ахуй амьдралаа Японы ард түмэнд сурталчлахад хувь нэмрээ оруулдаг баяр.Өдөр бүр өөрчлөлтийг хийж буй таны амьдралд өөр өнгө, шинэ хуудас, урам зориг өгөх үүднээс Япон оронд сурч төгсөн амжилттай ажиллаж буй Сенпай нар маань яриа уулзалт хийхээр Хаврын баяр 2018 зохион байгуулах хороо бэлдэж байна.
Энэ уулзалт оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй. Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй тул Хаврын баяр наадмыг сонирхонгоо шууд оролцож болно.Маш энгийн чөлөөт яриа уулзалт байх болно. Сенпай нарынхаа туршлагаас амьдралдаа хэрэгжүүлээд зогсохгүй оюутан залуус та бүхэн нэг нэгнээ таньж мэдэх боломж юм.Оюуны хамтрагчаа хайж олох, оюун санааны эв нэгдлийн эхлэл ч байж болно. Сенпай нарын маань уулзалт, чин сэтгэлийн халуун яриа сонирхолтой байж үнэтэй зөвлөгөө болно гэдэгт итгэлтэй байна.

Хаана: Токио Хикаригаока цэцэрлэгт хүрээлэн Номын сан 2 давхарт

Хэзээ: 2017.5.5 өдөр 12:30 цагаас

yamohUZ

Leave your message