Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Арван зургаа дахь удаагийн Хаврын баяраараа та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монгол орныхоо зан заншил, өв уламжлал, ахуй соёлоо Япон оронд танилцуулахад манай наадмын гол утга учир оршдог билээ. Энэ жил ч гэсэн та бүхнийг Монгол соёлтой танилцаж, Монгол орны талаар ихийг олж мэдсэн 2 өдрийг өнгөрөөхийг хүсье.

Жил болгон Хаврын Баяр маань тасралтгүй үргэлжилж байгаа нь уг наадмын ерөнхий зохион байгуулагч болох жил жилийн ЯМОХ төдийгүй зохион байгуулах хорооны гишүүн болж ажилладаг Монголд хайртай Япончуудын маань нөр их хөдөлмөрийн үр дүн билээ. Түүнчлэн энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байгаа ЯМОХ маань анх байгуулагдахад болон, өдий хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж тусалж дэмжиж ирсэн Япончуудын маань хувь нэмэр ч үнэлж баршгүй юм. Тиймээс та бүхэндээ нийт Япон дахь Монгол оюутнуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.

Япон оронд ирж суралцах Монгол оюутнуудын тоо, Монгол орныг, Монгол соёлыг сонирхдог Япончуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь хоёр улсын харилцаа өргөжин тэлэхэд улам их нөлөө үзүүлэх байх гэж бодож байна. Хаврын Баяр маань ч гэсэн та бүхний танилцаж нөхөрлөх боломжийг үүсгэж, хоёр улсыг холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байна. Хүндэтгэн ёсолсон Япон дахь Монгол Оюутны Холбооны тэргүүн Хаврын Баяр 2016 Зохион Байгуулах Хорооны дарга Зоригт овогтой Сугар

サインバイノー?(こんにちは?) 16回目を迎える春祭り「ハワリンバヤル」で、再び皆様とお会いでき大変うれしく思います。この祭りの目標はモンゴル国の伝統・文化、生活習慣を日本の方々に知ってもらうことにあります。今年もモンゴルの文化、モンゴル国に触れていただける2日間になりますことを祈っております。

ハワリンバヤルは、主催している在日モンゴル留学生会だけでなく、実行委員としてサポートしてくれている、モンゴルを愛する日本の方々のおかげで、今まで続いてきました。また、今年で20周年を迎える留学生会も、設立を含めた今までの活動には、応援してくれた日本の方々の協力があります。在日モンゴル留学生会より皆様に、心より感謝申し上げます。

来日するモンゴル人留学生と、モンゴル国、モンゴル文化に興味を持っている日本人が共に増えていることが、両国の友好関係がより良くなることにつながると考えています。ハワリンバヤルが皆様との出会いの場になり、両国の懸け橋になりますように。

在日モンゴル留学生会・会長
ハワリンバヤル2016実行委員長
ゾリゴト スガル