“МОНГОЛ СУДЛАЛЫН АКАДЕМИ”

Мянга СОНСОХООР нэг ҮЗ !

Зөвхөн нэг өдөр

Монголын тухай ярилцах гэж байна.

“Хаврын Баяр”-аар Монголын түүх, соёл, уламжлал, эдийн засаг, боловсрол гээд өргөн хүрээнд лекц-илтгэл тавигддагийг ТА МЭДЭХ ҮҮ?

Энэ удаагийн нээлттэй уулзалтаар Монголд элэгтэй Япон бизнесмэн болон монгол судлаач эрдэмтэн-багш нар маань сонирхолтой сэдвээр ярилцах гэж байна.

СЭДЭВ 1: ЯпонМонголын хоорон дахь бизнесийн тухай

Хоёр орны хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” шат дараалалтай явагдаж, энэ чиглэлд японы томоохон компаниудын оролцоотой төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа билээ.

Японы бизнесмэн, зөвлөх Оно Хидэо 2013-2015 онуудад Мицубиши Шёожигийн Улаанбаатар дахь салбарт газрын баялаг, шинэ нисэх онгоцны буудал, хөрөнгө оруулалтын төслүүдийг удирдан ажиллаж байсан.

Монголыг өөрийн бизнесийн туршлагаас төдийгүй түүхээс нь уншиж судлах дуртай Оно гуай Монгол-Японы хамтын ажиллагаа, хоёр орны найрсаг харилцаа залуус бидний шинэ санаачлага, уян хатан үйлдлээс ихээхэн шалтгаална гэж үздэг.

СЭДЭВ 2: Айрагны тухай

Айраг амсаагүй япон хүн олон бол айрагны амт мэдэхгүй монгол хүн ховор бизээ.

Харин айргийг хэрхэн исгэдгийг Та мэдэх үү?

Тэгвэл ЯАГААД МОНГОЛ ТҮМНИЙ УНДАА БОЛОХ АЙРГИЙГ СУДЛАЖ БУЙГАА японд “айраг судлалаар” гаршиж буй Мэйжи их сургуулийн Моринага Юки багшийн ярианаас сонирхоорой.

СЭДЭВ 3: Бөө болоод орчин цагийн бөө мөргөлийн тухай

Зах зээлийн шилжилтийн үеэс Монголд бөө удган “моодонд” орсон. Таны эргэн тойронд хэн нэгэн нь яагаад ч юм бэ бөө болоогүй гэж үү?

Бөө гэж ЮУ болох?

Яагаад жирийн хүнээс авахуулаад урлаг, улс төрийнхөн хүртэл бөөнөөрөө бөө шохоорхох болсоныг Шига их сургуулийн монгол судлаач,

залуу эрдэмтэн Шимамура Иппэй өөрийн судалгаан дээрээ тулгуурлан тайлбарлах болно.

СЭДЭВ 4: Нүүдэлчдийн өвийн тухай

“Монголын Эзэнт Гүрэн”-ээр алдаршсан нүүдэлчин монголчуудыг мэдэхгүй, дуулаагүй нь цөөхөн байх. Харин нүүдэлчин соёл иргэншил одоогоос 2800 гаруй жилийн өмнө Европ-Азыг хамарсан өргөн нутаг дэвсгэр дээр оршиж байсан гэдгийг Та мэдэх үү?

Үокохама Европ-Азын Соёл Судлалын хүрээлэнгийн судлаач

Хатакеяма Тэй нүүдэлчин ард түмний түүхийн нотолгоо болсон соёлын өв, олдоцын талаар таны мэдлэгт нэмэр болох мэдээллүүдийг өгөх болно.

Японд Монгол орны маань ЮУ нь, ХЭРХЭН тусч буйг

арай ӨӨР ӨНЦГӨӨС бас НЭГ ДОР сонсох

ҮНЭТЭЙ БОЛОМЖ тул

залуус Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Харилцах хаяг: mongolacademy@harumatsuri.net

Хаврын баяр 2016

Монгол Академийн зохион байгуулах ажлын хэсэг

mongolcollege2016

PDFを拡大表示するにはこちらをクリックしてください

◇モンゴルカレッジに参加された方へのお知らせ
5月1日のハワリンバヤル2016モンゴルカレッジに配布しました講演資料に関してご連絡させて頂きます