![]() |
||||||
| |
|
|
|
|
||
|
Сайн байцгаана уу? Ирэх жилийн хавар дахин уулзахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Тоокёо хот, Нэрима дүүрэг, Хикаригаока цэцэрлэгт хүрээлэн, Кэяки талбай (То-эй метро, Ооэдо шугам, "Хикаригаока" өртөөнөөс 5 минут алхана. ) Машины зогсоол байхгүй тул машинаар ирэхгүй байхыг хүсч байна. Баярын үеэрх арга хэмжээний танилцуулга
Эх орныхоо талаар улам ихийг мэдэж авах ховорхон боломж ! <Лекторууд > 2)Комия Ямахака ( Хөдөө аж ахуйн яам, Олон улсын хөдөө аж ахуй, ой мод, далайн бүтээгдэхүүн судлалын алба, Олон улсын хөгжлийн бүс, Ахлах судлаач ) 3)Тории Ясүёши ( Япон Их сурууль, Амьд биетийн баялагийн факультет, Хүнсний бүтээгдэхүүн судлал, Хүнсний бүтээгдэхүүн судлалын лабораторийн үндсэн профессор ) лекцийн сэдэв - тодорхой бус.
※ Хэрэглэсэн зураг нь төсөөлөл гаргасан төдий зүйл болохыг анхаарна уу.
Монгол-Японы дипломат харилцаа тогтсоны 35 жилийн ойд зориулан өнөөг хүртэлх 2 улсын хоорондын харилцааг дүрсэлсэн самбарууд болон байгалийн сэдвийг голчилсон гэрэл, гар зургийн гадаа үзэсгэлэнгүүд тавигдана.
Хайкү шүлгийн тэмцээний талаар эндээс
Уламжлалт сууц болох 「Гэр」-т тавигдах үндэсний хувцас-дээлнүүдээс өөрийн хүссэнийг сонгон үнэ төлбөргүйгээр өмсөж үзэх боломжтой. Түүнээс гадна Японы кимоно ч бас тавиглах учраас хүрэлцэн ирсэн Монголчууд маань кимоно өмсөөд үзэж чадах юм.
Уудам хээр талд амьдардаг хүүхдүүд ямар тоглоомоор тоглодог юм бол? Монголын өвөрмөц тоглоом болох Шагай -гаас эхлээд Монгол тоглоомыг тоглож үзэх булан Монголын талаарх мэдлэгийн - Тамгатай уралдаант таавар Баярын үеэр булан бүрд Монголтой холбогдолтой сонирхолтой асуултууд болон тамга тавигдах болно. Баярыг сонирхонгоо асуултуудад хариулан, хүлээн авах дээр тараах цаасыг тамгалж явна. Бүх хариулт зөв байвал аз дайрч шагнал авах ч юм билүү ! Монголын талаар санаанд оромгүй шинэ зүйлсийг мэдэж авцгаая ! 「 Монголын ирээдүйн талаар ярилцацгаая !!!」 Ихэвчлэн монгол хэл дээр явагдах бөгөөд харилцан санаа бодлоо солилцох ярианы талбар. Японд суралцаж буй Монгол сэмпай нарыхаа туршлага, амжилтын үндэс, санаа бодлоос хуваалцан, хамтдаа ирээдүйн монголын талаар халуун яриа өрнүүлцгээе ! Монгол маркны үзэсгэлэн
Дэлхийн хамгийн том марк, Сумо-гийн их аварга Ёкозүна Асашёорюү-гийн марк гэх мэтчилэн дэлхийд гайхагдах Монголын үнэт маркуудыг та бүхэнд танилцуулах гэж байна. Зарим маркуудыг худалдаалах тул сэтгэлд таалагдсан марк гарч ирвэл худалдан авна уу.
|
||
Нүүр хуудас • Баярын тухай • Бүтэц • Холбоо барих • Программ • Календарь
© 2007 ХАВРЫН БАЯР Webmaster Х.Зоригт.