ハワリンバヤルは2つ日間続くが、日本のあらゆる ところから訪れて来る日本人とモンゴル人を合わせ て5万人が参加する最大級な祭りである。 祭りの目的はモンゴルの文化、伝統的な習慣などを 日本人に紹介し、モンゴルと日本の協力関係をより 密接にすることである。
ハワリンバヤルのエリアはメインステージ、ゲル 店舗、モンゴル料理、モンゴル相撲のアリーナから構 成される。それぞれに様々なイベントが開催される。

メインステージ:
ここで行われるイベントの中には モンゴル人に対して日本の文化・習慣を紹介するも のもある。一番人気のあるのは民芸の演奏、両国の 民族衣装ファッションショーである。
さらに、モンゴル から招待され訪問したバンド、歌手が演奏してくれ るので母国を恋しく思う皆のモンゴルにいるような 夢を現実させてくれている。
ゲル店舗:
モンゴルの伝統的な移動式ゲル店舗には モンゴルの昔の文字を学ぶ教室が開催されたり、伝 統的なゲームの競争が行われたり、馬頭琴の演奏さ れたりしている。肌で実感する大チャンスである。
モンゴル料理:
在日中にはモンゴル料理を食べるチ ャンスが少ないのでハワリンバヤルでモンゴル料理 を思いのまま食べることができる。エリアの中央に 店舗がたくさん並んでおり、モンゴルの伝統的な料 理はもちろん日本の料理も提供している。
モンゴル相撲のアリーナ:
ナーダム祭りのモンゴル 相撲の大会が毎年行われる。家族で来られた方々に は一番楽しいイベントでもある。
また、子供の相撲大 会も行われる。日本の相撲に活躍しているモンゴル 人の相撲さんがハワリンバヤルに来て皆と祭りを楽 しむことで皆は大喜びになる。
教育:
ハワリンバヤルが開催され、多くの人が集まる この機会に留学生会は何らかのテーマを決め、実行 している。今まではフォトコンテスト、有名な研究者 科学者に講義などを企画したことがある。今年はド キュメンタリー映画を準備している。 ハワリンバヤルの主な目的は二国間の関係に貢 献すること、伝統・文化を紹介することである。遠隔 地の学校に教科書を配ったり、自然災害の被害者を 支援したりするチャリティーイベントを行うこで社会 貢献できている。

Япон дахь Хаврын Баяр нь 2 өдөр үргэлжлэх ба арлын орны өнцөг булан бүрээс монгол, япон нийлсэн 50000 гаруй хүмүүс хүрэлцэн ирж оролцдог нижгэр баяр юм. Баярын гол зорилго нь монгол орны соёл, ёс заншилыг сурталчилж, Япон, Монгол хоёр орны харилцаа хамрыг ажиллагааг өргөжүүлэх билээ.
Хаврын баяр наадмын талбай нь Гол тайз, Гэр хүрээ, Монгол зоог, Дэвжээ хэмээх ерөнхий зохион байгуулалттай. Бүс бүрт өөр өөрийн онцлог бүхий төрөл бүрийн арга хэмжээ явагддаг.

Гол тайз:
Энэхүү тайзан дээр явагдах арга хэмжээнүүд нь зөвхөн Монгол төдийгүй Наран улсын соёл заншлыг танилцуулна. Ирсэн зочдын анхаарлыг хамгийн ихээр татдаг нь язгуур урлагийн үзүүлбэрүүд, хоёр үндэстний уламжлалт хувцасны загварын шоу юм. Түүнчлэн Монгол улсаас уригдан ирсэн хамтлаг дуучид ая дуугаа өргөж элэг нэгтнүүдтэйгээ нэг өдрийг эх орондоо байгаа мэт өнгөрөөх боломжийг олгодог билээ.
Гэр хүрээ:
Монгол үндэсний уламжлалт гэр асарт монгол бичгийн хичээл, үндэсний тоглоом наадгайн тэмцээн, морин хуураар ая эгшиг тоглох зэрэг үйл ажиллагаанууд нээлттэй. Зөвхөн үзэж сонирхох бус гар бие оролцох хүсэлтэй хүмүүст таатай боломж юм.
Монгол зоог:
Жил жилийн Хаврын баярын чухал хэсэг бол арлын Японд тэр болгон идэж амждаггүй Монгол хоолыг амтлах бизээ. Талбайн төв хэсэгт эгнэсэн худалдааны мухлагуудад Монгол наадмын нэрийн хуудас болсон хуушуур, бууз төдийгүй Япон маягийн хөнгөн зууш хүртэл бий.
Дэвжээ:
Эрийн гурван наадам дундаас онцолж бөхийн барилдааныг жил бүр зохион байгуулдаг. Гэр бүлээрээ ирсэн хүмүүст хамгийн дотно үйл ажиллагаа болох Хүүхдийн бэсрэг наадам мөн Дэвжээн дээр явагдана. Япон улсад Монголын нэрийг дуурсгаж яваа сумочид дэвжээнд хүрэлцэн ирж баяр нэмдэг билээ.
Боловсрол:
Жил бүр Хаврын баярыг тохиолдуулан ЯМОХ-ын залуус тодорхой сэдвийн хүрээнд шинэ санаачлага гаргадаг. Өмнөх жилүүдэд фото зургийн уралдаан, нэр хүндтэй Монгол судлаач эрдэмтдээс номын дуу сонсож байсан. Харин энэ удаагийн наадмаар, баримтат кино бэлдэж үзүүлэхээр төлөвлөөд байна.
Хаврын баярын гол зорилго нь хоёр орны харилцааг дэмжих, уламжлалыг танилцуулах юм. Гэхдээ наадмын нийгэмд оруулах хувь нэмэр түүгээр дуусахгүй. Алслагдсан сургуулиудаар сурах бичиг тараах, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах зэрэг сайн дурын хандивыг үйл ажиллагаануудыг зохион байгуулж нийгмийн сайн сайхан үйлст зарцуулдаг юм.